Баян-Өндөр цогцолбор сургууль

2012-11-01

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж

ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ 2013  уралдааны удирдамж

уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага  

-          “Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-28 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно.

-          Уралдаанд оролцох 1 баг  2 өөр санаа бүтээлтэй оролцож болно.

-          Өвөрмонгол, Буриадын монгол туургатан залуус болон Япон, солонгос АНУ, ХБНГУ зэрэг гадаад улсад суралцаж байгаа 12-28 насны залуус уралдаанд оролцох эрхтэй бөгөөд бүртгэл болон 1, 2-р шатны шалгаруулалтыг онлайнаар явуул...


Шууд холбоос


2012-10-29

Үйлдвэрчний эвлэлийн тэмцээн боллоо.

Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний төв байгуулагдсаны 85  жилийн ойн болон "Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн орныг сайжруулах жил"-ийн хүрээнд үйлдвэрчний эвлэлийн үндсэн хороодын хооронд "Волейболын аварга" шалгаруулах тэмцээн 2012 оны 10 сарын 26-28 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Нийт баг тамирчдыг A, B гэсэн 2 зэрэглэд хуваан оролцуулсан бөгөөд Баян-Өндөр цогцолбор сургуулийн эмэгтэй баг А зэрэглэлд мөнгөн медал авлаа. Мөн Ш.Энхцэцэг "Шилдэг холбогч"-ийн шагнал хүртсэн тул нийт баг тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье.


...

Шууд холбоос


2012-10-26

Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан 2012-2013 оны төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Баян-Өндөр цогцолбор сургуулиас Давхарбаяр, Баянмөнх, Гэрэлхүү, Шоовдор, Б.Мягмардулам нар тус тэмцээнд оролцож Гар бөмбөг- алт эрэгтэйь эмэгтэй, Сагсан бөмбөг-хүрэл эмэгтэй медаль тус тус авч нийлбэр дүнгээрээ II байранд орсон амжилт үзүүллээ.

...

Шууд холбоос


2012-10-23

Заах ур чадварын уралдаан боллоо.

"Баян-Өндөр" цогцолбор сургуулийн багш нарын заах ур чадвар, ёс зүй, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага түгээх зорилгоор энэхүү уралдаан боллоо. Заах аргын нэгдлүүд дотроо багш нараа өрсөлдүүлж шалгарсан 1 багш нь сургуулийн хэмжээнд өрсөлдлөө. Математик, мэдээлэл зүй Х.Оюунгэрэл Монгол хэл, бичиг Т.Эрдмаа Бага анги Ц.Мөнх-Од Бага анги Б.Оюумаа Технологи, зураг Ц.Отгонжаргал Түүх, нийгмийн ухаан Б.Алтантуяа Байгалийн ухаан Г.Хишигжаргал Гадаад хэл Н.Должинсүрэн ...

Шууд холбоос


2012-10-15

Мод тарилаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар баталсан "Мод тарих үндэсний өдөр"-ийг угтаж 2012.10.13-нд Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагчид болон багш нар, ажиллагсад  өмнөх жилүүдэд тарьсан мод бутаа арчилж, намрын цэнэг усалгаа хийж тордохоос гадна ургаагүй нөхцөл шалтгааныг тогтоож нөхөн тарилт хийлээ.   Бүх нийтээр мод тарих энэ 60 орчим багш, ажиллагсад, 100 гаруй сурагчид 4 төрлийн 53 мод тарилаа. Баян-Өндөо цогцолбор сургуулийн орчинд нийтдээ 247 модлог ургамал, 264 бутлаг ба сөөглөг ургамал ургаж байна.
...

Шууд холбоос


2012-10-15

2012-2013 оны хичээлийн жил

Уриа: Сурах сургах сайхан орчинг бүгдээрээ бүтээцгээе!
Эрхэм зорилго: Нэгж хичээлээс чанартай сургалт,чанартай бүтээгдэхүүн
Зорилго: Хичээлийн байр бүрийн сургалтын онцлог, давуу орчинг бүрдүүлэх, мэдээлэл харилцааны технологийг үе шаттай нэвтрүүлэх

Шууд холбоос


2011-12-27

Бидний бахархал

Ангилал: Амжилт
                   Г. Отгонжаргал 2011 оны Орос хэлний багш нарын         Шилдэг хөтөлбөрийн уралдааны 1-р байр                     Д. Энхтуяа 2001 оны аймгийн гадаад хэлний багш нарын ур чадварын уралдааны 1-р байр 2002 оны аймгийн мэргэжлийн аварга2003 оны аймгийн Шилдэг илтгэл”-ийн 1-р байр                  2008 оны аймгийн “Мэргэжлийн аварга”  2009 оны БӨЦС-ийн “Оны аварга”  2010 оны аймгийн “Тэргүүний АУБ”

Шууд холбоос


2011-12-27

Ажилд орох өргөдөл бичих аргачлал

over Letter Энэхүү өргөдөл нь Товч намтар болон ажилд ороход бүрдүүлэх шаардлагатай бусад баримт бичгүүдийн хамт дагалдуулан явуулдаг хамгийн чухал таны танилцуулга бичиг юм. Сайтар бичигдсэн өргөдөл нь таныг сонгон ажиллуулах гол суурь нөхцөл болно. Cover Letter – дээ тухайн сонирхож буй ажил, албан тушаалд орох хүсэл сонирхол, бусад өрсөлдөгчдөөс илүү байж болох давуу тал, тэнцсэн тохиолдолд компанидаа зориулах ур чадварууд, нөөц бололцоогоо онцгойлон танилцуулж бичсэнээр ажил олгогч таныг сонирхолыг татаж, цаашдын алхамуудаа илүү амжилттай давхад сайнаар нөлөөлнө. Хэрэв тухайн ажлын байрны...

Шууд холбоос


2011-12-27

Шинэ жилийн мэндчилгээний үг

Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Орхон аймаг. Баян-Өндөр цогцолбор сургуулийн багшийн блогт тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж
. Үйлдвэрчний эвлэлийн тэмцээн боллоо.
. Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн
. Заах ур чадварын уралдаан боллоо.
. Мод тарилаа
. 2012-2013 оны хичээлийн жил
. Бидний бахархал
. Ажилд орох өргөдөл бичих аргачлал
. Шинэ жилийн мэндчилгээний үг
. Шинэ жилээр амьсгалах 14 хоног
. Долоо хоногийн ордын зурхай(11 сарын 12-18)
. Байгалийн ухааны багш нарт
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн СХУ-ын дүн гарлаа.
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн ур чадварын уралдааны дүн гарлаа.
. Зарлал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд