Баян-Өндөр цогцолбор сургууль

2012-11-01

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж

ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ 2013  уралдааны удирдамж

уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага  

-          “Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-28 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно.

-          Уралдаанд оролцох 1 баг  2 өөр санаа бүтээлтэй оролцож болно.

-          Өвөрмонгол, Буриадын монгол туургатан залуус болон Япон, солонгос АНУ, ХБНГУ зэрэг гадаад улсад суралцаж байгаа 12-28 насны залуус уралдаанд оролцох эрхтэй бөгөөд бүртгэл болон 1, 2-р шатны шалгаруулалтыг онлайнаар явуулна. 

-          Улаанбаатар хотын оролцогчид өөрийн болоод санаа, бүтээлийнхээ тодорхойлолт, танилцуулгыг 10-р сарын 04-аас 11-р сарын 15 ны дотор, хөдөө орон нутгийн оролцогчид 10-р сарын 25 ны дотор mgl_inventor@yahoo.com цахим хаягаар бичгээр болон зурагт хэлбэрээр ирүүлсэн байна.

-          Уралдааныг төв болон баруун, зүүн бүст бүсчлэн зохион байгуулах бөгөөд баруун бүсийн 1-р шатны шалгаруулалтыг 10-р сарын 27 ны өдөр Говь-Алтай  аймгийн Алтай, 11-р сарын 3нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод, Төвийн бүсийн шалгаруулалтыг Улаанбаатар хотод 11-р сарын 16,17,18 ны өдөр, Эрдэнэт хотод 11-р сарын 10 нд, Хөх хотод 11-р сарын 24, Эрхүү хотод 11-р сарын 30 ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.

-          Оролцогч өөртэйгөө нийлээд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байна. /аав, ээж, ах, эгч нь багийн гишүүн байж болно./

-          Багийн туслах гишүүний бүрэлдэхүүнд инженер техникийн мэргэжилтэй нэг хүн орохыг зөвшөөрнө. 

-          Оролцогч нь хөгжөөн дэмжигчидтэй байж болно.

-          Оролцогч боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байж болох бөгөөд хамгийн гол нь 12-28 насны тэмцээнд багаа төлөөлөн оролцох оролцогч тухайн бүтээлийг өөрөө хийсэн, хийлцсэн байх ёстой.

 

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-2012” УРАЛДААНЫ ҮЕ, ШАТ

1-р шат

Уралдаанд оролцогч залуус хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдлийн санаа болон бүтээлээ 3 минутын дотор шүүгчдэд тайлбарлан танилцуулна. Багийн ахлагч буюу үндсэн оролцогч шүүгчийн өмнө гарах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд туслах гишүүн түүнд тусалж болно. Шүүгчид тэдгээрээс амьдралд хэрэгжих боломжтой нийт 100 бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ.

2-р шат

Зохион  байгуулагчид эхний шатнаас шалгарсан 100  хүүхэд, залуусын бүтээл санааг нь улам боловсронгуй болгох зорилгоор 5 хоногийн физик болон механикийн сургалт явуулна. Сургалтын үр дүнд оролцогчид бүтээлээ улам боловсронгуй болгох бөгөөд тэдгээрээс  ахиж дэвшсэн, тодорхой хэмжээгээр хөгжсөн 50 бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ. Бүтээл хөгжүүлэх хугацаа 30 хоног. Энэ хэсэгт шүүгчид багийнхны ажиллаж байгаа байдал болон бүтээл боловсруулалтын байдлыг харгалзан шийдвэрээ гаргана. Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут байна.

 

3-р шат

Физик болон механикийн сургалтын дараа электроникийн 5 хоногийн сургалт явуулж бүтээлийг илүү боловсронгуй, ухаалаг болгоход анхаарна. Бүтээл хөгжүүлэх хугацаа 21 хоног. 50 бүтээлээс 30-г дараагийн шатанд авч үлдэнэ. Шалгаруулалтанд хэрэглэгчдийн болон үзэгчдийн санал асуулга шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тухай бүтээлүүдийг үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд санал болгон хэрэгцээ шаардлагад нь хэр нийцэж байгааг судална. Энэ бүх зүйл нь шүүгчдийг шийдвэрээ гаргахад нь нөлөөлөх болно.  Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут.

 

4-р шат

Шилдэг 30 бүтээлээс эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байдлыг нь харгалзан 1-3-р байраар дүгнэн ялагчийг тодруулна. Бүтээлээ тайлбарлах хугацаа 5 минут. Эдийн засгийн үр ашгийг тодорхойлоход шаардлагатай зах зээлийн тандалт судалгааг телевизийн зүгээс хийнэ. Уралдааны төгсгөлд хэрэглэгч болон бизнесийн байгууллагын санал хүсэлтээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Мөн уралдааны явцад оролцогчийн бүтээлийг тухайн чиглэлийн байгууллага, үйлдвэрүүдэд авч ашиглахыг санал болгоно.

 

1.4 ШҮҮЛТИЙН ЗАРЧИМ

1-р үе шат             Шүүгчид оролцогчийн бүтээл болон санааны амьдрал, хэрэглээнд хэрэгжих боломжийг харгалзан шүүнэ. 

2-р үе шат             Багийн бүтээл боловсруулалт, ажилласан байдлыг харгалзана.

3-р үе шат             Хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид, үзэгчдийн санал хүсэлтийг харгалзан өөрсдийн дүгнэлтэнд тулгуурлан шийдээ гаргана.

4-р үе шат             Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай талыг тооцоолон үнэлгээгээ өгнө.

 

Уралдааны шагналын сан

1-р байр  1:

МУИС, ШУТИС, ХААИС д сонголтоор 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх

10 сая төгрөг

2-р байр 1:     МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх

                        3 сая төгрөг

3-р байр 3:     тус бүр МУИС, ШУТИС, ХААИС-иудад сонголтоор мэргэжлээрээ элсэн суралцах эрх

                        1 сая төгрөг

Шилдэг 15 оролцогч:

                        Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит шагнал, мөнгөн шагнал

 

 

                       

 

              ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ 2013 УРАЛДААН

              ШИНЭ САНАА, ШИНЭ БҮТЭЭЛИЙН БҮРТГЭЛ

                                                                                                                         огноо

Овог ..................................                                                    Нэр .....................................

Төрсөн он сар ........................                                   Регистерийн дугаар .....................................

Багийн гишүүдийн нэр ..........................................................................................................................

Сургууль, мэргэжил анги

 

Оролцогчийн утас

...............................................................

Бусад холбоо барих утас

.............................................

e-mail

..........................................................

Цээж зураг

 

    

Оршин суугаа хаяг

 

Санаа болон бүтээлийн тодорхойлолт /цөөн үгэнд багтааж бүтээлдээ оноосон нэр өгч, бүтээлийн товч тайлбарыг бичнэ/

 

 

Бүтээлийн ажиллах зарчим, дэлгэрэнгүй тайлбар

 

 

 

 

 

 

 

МҮОНТ-ийн олон нийттэй харилцах алба 11-32-83-34

Т.Одгэрэл 88-03-85-95             Д.Туул 99091883     Оюун-Эрдэнэ 89-00-84-34

 

Бүтээлийн зурагт тайлбар /Таны бүтээлийн дэлгэрэнгүй зурагт тайлбар энэ хэсэгт байх ёстой/


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Орхон аймаг. Баян-Өндөр цогцолбор сургуулийн багшийн блогт тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж
. Үйлдвэрчний эвлэлийн тэмцээн боллоо.
. Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн
. Заах ур чадварын уралдаан боллоо.
. Мод тарилаа
. 2012-2013 оны хичээлийн жил
. Бидний бахархал
. Ажилд орох өргөдөл бичих аргачлал
. Шинэ жилийн мэндчилгээний үг
. Шинэ жилээр амьсгалах 14 хоног
. Долоо хоногийн ордын зурхай(11 сарын 12-18)
. Байгалийн ухааны багш нарт
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн СХУ-ын дүн гарлаа.
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн ур чадварын уралдааны дүн гарлаа.
. Зарлал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax