Баян-Өндөр цогцолбор сургууль

2011-12-27

Ажилд орох өргөдөл бичих аргачлал

over Letter Энэхүү өргөдөл нь Товч намтар болон ажилд ороход бүрдүүлэх шаардлагатай бусад баримт бичгүүдийн хамт дагалдуулан явуулдаг хамгийн чухал таны танилцуулга бичиг юм. Сайтар бичигдсэн өргөдөл нь таныг сонгон ажиллуулах гол суурь нөхцөл болно. Cover Letter – дээ тухайн сонирхож буй ажил, албан тушаалд орох хүсэл сонирхол, бусад өрсөлдөгчдөөс илүү байж болох давуу тал, тэнцсэн тохиолдолд компанидаа зориулах ур чадварууд, нөөц бололцоогоо онцгойлон танилцуулж бичсэнээр ажил олгогч таныг сонирхолыг татаж, цаашдын алхамуудаа илүү амжилттай давхад сайнаар нөлөөлнө. Хэрэв тухайн ажлын байрны шаардлагуудыг сайтар ойлгож, та юун дээр төвлөрөх ёстойгоо мэдэж байгаа бол Өргөдлийг бичихэд хялбар байдаг. Та Cover letter – ээ нэгээс илүүгүй хуудсанд багтааж цомхон, эмх цэгцтэй байдлаар бичвэл үр дүнд хүрнэ. Бүтцийн хувьд: 1. Толгой хэсэг. Барууны орнууд болон Хойд Америкын стандартаар энэ хэсэгт та өөрийн холбоо барих хаяг, огноо болон хандаж буй байгууллагын нэр, хэлтэс, албан ёсны хаяг, холбоо барих мэдээллүүдийг оруулдаг. Хэрэв та хүсвэл араас нь залгуулаад Тодорхойлолт хэсгээ оруулж өгч болно. (Ж.нь: Хүний Нөөцийн албанд хандах нь, Бридж Группын Хуулийн Хэлтэст ажиллах боломжийн талаар /To: HR Staffs, RE: Job Opportunity in Legal Department of Bridge Group/) 2. Танилцуулга хэсэг. Тухайн ажил, албан тушаалд ажиллахыг хүсч буй таны чин эрмэлзэл, ажил олгогчийн шаардлага хэрэгцээнд тохирч болох таны байдал. 3. Үндсэн хэсэг. Маш тодорхой, цомхон байдлаар өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хуримтлуулсан туршлагаа цэгцтэйгээр өгүүлж, та чухам яагаад энэхүү ажилд орхыг хүсч буй шалтгаан, тэнцэж ажилдаа орсон тохиолдолд компанидаа зориулах ур чадвар, үр өгөөжтэй байдал зэргээ бичнэ. 4. Төгсгөл хэсэг. Та дараачийн ярилцлага, шалгаруулалтандаа орох хүсэл сонирхолтой байгаагаа, ажил олгогч тантай дахин холбоо барьж, шаардлагатай зүйлсийг таниас асууж тодруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэн өргөдлөө найрсаг, энгийн байдлаар дуусгаж бичнэ. Өргөдлөө бичиж дуусгаад нэг бүрчлэн сайтар шалгаарай. Үг үсгийн алдааг нь хянаж, олон нуршсан, эсвэл эмх замбараагүй ээдрээтэй урт өгүүлбэрүүдийг нь цэгцэлж нягтлаарай. Ер нь бол энгийн, тодорхой, эмх цэгцтэй гэсэн зарчмыг баримтлаарай.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-09-16 -

Бичсэн: Зочин
123
. Шууд холбоос
Бичлэг: 8 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Орхон аймаг. Баян-Өндөр цогцолбор сургуулийн багшийн блогт тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж
. Үйлдвэрчний эвлэлийн тэмцээн боллоо.
. Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн
. Заах ур чадварын уралдаан боллоо.
. Мод тарилаа
. 2012-2013 оны хичээлийн жил
. Бидний бахархал
. Ажилд орох өргөдөл бичих аргачлал
. Шинэ жилийн мэндчилгээний үг
. Шинэ жилээр амьсгалах 14 хоног
. Долоо хоногийн ордын зурхай(11 сарын 12-18)
. Байгалийн ухааны багш нарт
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн СХУ-ын дүн гарлаа.
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн ур чадварын уралдааны дүн гарлаа.
. Зарлал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax